“Улаан чөтгөр”-үүд довтлогч нэмж авна

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

“Улаан чөтгөр”-үүд довтлогч нэмж авна

Английн хөлбөмбөгийн Прьемэр лигийн шилдэг багуудын нэг Манчестер Юнайтед шинэ улирал нээгдхээс өмнө нэг довтлогч авах болсноо танилцууллаа.Тэд Португалийн Виториа Гуймараейс багаас залуу довтлогч Тиаго Мануэль Диас Коррэйра буюу Бэбэ нэрээрээ алдаршаад байгаа тоглогчийг элсүүлэх болсон гэнэ.2 тал хэдийн тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд Бэбэ Манчестер Юнайтед багийн эмчийн үзлэгт тэнцвэл гэрээ хчин төгөлдөр болох аж.1990 онд төрсөн залуу Португаль довтлогч Олд Трафордод хэдий хэр үнээр ирж байгаа одоогоор нууц байна.Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 7.4 сая фунтын үнийг Улаан чөтгүүрүүд төлж байгаа бололтой.Португалийн шигшээн ирээдүй гэгдэх болсон Бэбэ Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэнд энэ зун ирж байгаа 2 дахь тоглогч бөгөөд түүнээс өмнө Мексикийн шигшээн ирээдүй Хавьэр Эрнандез энэ багт ирээд байлаа.Ийнхүү Дэлхийн хамгийн хүчирэхг лигийн топ төлөөлөл шинэ улиралын мөн 190 см өндөр 20 настай залуу довтлогчоор цус сэлбэлээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж