Raptors, Hornets-ийн бас нэгэн солилцоо

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Raptors, Hornets-ийн бас нэгэн солилцоо

Дөрвөн баг оролцсон таван тоглогчийг хамарсан солилцооны үр дүнд Хорнетс баг Трэвор Аризаг авсан учир тэдэнд жижиг довтлогчийн байрлалд байгаа тоглогчоо солилцоонд оруулах шаардлага гараад буй. Учир нь яг энэ байрлалд Пежа Стоякович, Трэвор Ариза дээр нэмэгдээд хамгаалалт сайтай, цагариган дээрээс довтлох үзүүлбэрийг хүчтэй хийдэг Жулиан Врайт гэх тоглогч байгаа бөгөөд Жэймс Поүсиг хэдийнээ Индиана Пэйсирсрүү илгээгээд байсан билээ. Харин тэд Жулиан Врайтыг Торонто Рапторсруу илгээж оронд нь Италийн шигшээ багийн мэргэн бууч Марко Бэлинеллиг авчээ. Врайт өнгөрсөн улиралд Хорнетс багт 68 тоглолтонд оролцсон байна. Энэ солилцоо манай багийн бүрэлдэхүүнийг илүү тэнцвэржүүлнэ гэж солилцооны дараа Рапторс багийн ерөнхийлөгч болоод ерөнхий менежер Брайн Коланжело хэлжээ. Жижиг довтлогчийн байрлалд Торонто дутмаг, харин хамгаалагч дээр нэлээд олон тоглогч гэж хэлж болох юм.

Рапторс Леандро Барбосаг бүрэлдэхүүн дээрээ нэмсэнээр долоон хамгаалагчтай болоод байсан юм. храин тэдэнд жижиг довтлогчийн байрлалд Линас Клейгаас өөр тоглогч байхгүй байсныг ийнхүү Врайтаар нөхлөө. Врайт 2007 оны драфтын 13 дах сонголтоор багтаа ирж байсан бөгөөд 4,0 оноо 2,3 сба-г нийт 179 тоглолтонд дунджилсан бол Бэлинелли өнгөрсөн зун Голдон Стэйт Уариорс багаас Канадын багт ирж, 7,1 оноо 1,4 сба 1,3 оновчтой дамжуулалтыг нийт 66 тоглолтонд хийсэн байна.

                                    Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж