Спортын дунд сургууль элсэлт авч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Спортын дунд сургууль элсэлт авч байна

Монгол Улсын баг тамирчид тив, дэлхий болон олимпийн их наадмаас медалийн буухиа таслахгүй байхын төлөө үйл ажиллагаа явуулдаг спортын холбоо, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж олон байдаг. Тэдгээрийн нэг нь манай улсаас анх удаагаа олимпийн аварга төрөн гарсны дараа буюу 2009 онд байгуулагдсан БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль юм. Гадаадын улс орон өндөр зэрэглэлийн тамирчинг бага, өсвөр наснаас нь мэргэшүүлэн бэлтгэж улмаар улс эх орноо төлөөлсөн тив, дэлхийн тамирчин болгодог. Тэгвэл манай улс ч гэсэн ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэж эхлээд жил гаруйн нүүр үзэж байна.

Үе үеийн тамирчин, дасгалжуулагчдын мөрөөдөл болсон спортын залгамж халааг бэлтгэх дунд сургууль 2009-2010 оны хичээлийн жилд 7-10 дугаар ангийн сурагчдыг спортын 14 төрлөөр өсвөрийн тамирчдыг бэлтгэж байсан бол энэ хичээлийн жилд нэмж хоёр анги нээхээр болсон байна. Монголын Гимнастикийн холбооноос гаргасан саналын дагуу гуравдугаар ангид орох сурагчдаар уран болон хөдөлгөөнт гимнастик, долдугаар ангид орох хүүхдүүдээр Хөнгөн атлетикийн анги шинээр байгуулахаар болсон байна.

Шинээр элсэлт авч буй хоёр ангийн анги дүүргэлт 25  тамирчин сурагчаас бүрдэх бөгөөд ерөнхий эрдмийн хичээлийн дараагаар бэлтгэлээ хийдгээрээ онцлогтой. Тамирчин сурагчдын амжилт тэдний богино хугацаанд гаргасан амжилтаас харагддаг. Шинэ элсэлтийг энэ сарын 25-нд бүрэн авч дуусах юм байна. Спортын төв ордонд байрлах Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль спортын бэлгэл сургуулилалт хийх заал талбайн хувьд бүрэн боломжтойгоос гадна тамирчин сурагчид байнгын мэргэжлийн эмчийн хяналтанд байдгаараа бусад сургуулиудаас онцлог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж