Дөрвөн баг оролцсон 5 тоглогчийн солилцоо

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Дөрвөн баг оролцсон 5 тоглогчийн солилцоо

“Нью Орлеанс Хорнетс” баг орон нутгийн цагаар лхагва гарагт тохиролцоонд хүрснээр өнгөрсөн жил өөрийгөө нээн харуулж чадсан, NBA-гийн нэг удаагийн аварга Тревор Аризаг өөрийн болгож, оронд нь холбон тоглогч Даррен Коллисонг “Индиана Пэйсирс” рүү илгээсэн гэдгийг лигийн албаны эх сурвалж мэдэгджээ.
Энэхүү солилцоонд дөрвөн баг оролцсон байна. Аризаг авсан Индиана Пэйсирс довтлогч Трой Мөрфиг Нью Жерси Нетс багруу илгээсэн бол хариуд нь залуу хамгаалагч Кортни Лиг Нетс өрнөд бүсийн Хьюстон Рокетст өгчээ. Холбон тоглогчийн эрэлд гараад байсан Индиана ийнхүү өсөх ирээдүйтэй сайн холбогчтой боллоо. Крис Полийг бэртэлтэй байх хугацаанд гараанд гарч байсан Даррен Коллисон ирээдүй гэдгээ харуулахад 37 тоглолтонд гараанд гарахад хангалттай байлаа. Пэйсирс мөн Хорнетсоос ахмад тоглогч Жэймс Поүсиг авч байгаа бөгөөд 2 жилийн 13,5 сая ам.долларын гэрээг тус багт өнгөрүүлэх нь нэ.
Рокетс өнгөрсөн зун Аризатай таван жилийн 35 сая ам.долларын үнэ бүхий гэрээг хийж өөрийн болгосон ч солилцоогоор Кэвин Мартиныг авснаар тэдэнд оноо түүгч тоглогч хэрэггүй болсноор ийнхүү Аризаг явуулж байна. Мэдээж энэ солилцоогоор тэд цалингийн цэсээ суллаж, мөнгөө хэмнэж байгаа юм. Гэвч Аризагийн хувьд Окафор, Уэст, Стоякович, Пол зэрэг шилдэг тоглогчидтой нэгдэж байгаа бөгөөд хамгаалалт сайтан учир гарааны тоглогч хэвээр үлдэх боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж