“Cosmopolitan”-ы үзэсгэлэнт зочин

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

“Cosmopolitan”-ы үзэсгэлэнт зочин

Жүжигчин Jessica Alba цэнхэр цэцгэн хээтэй богино даашинзаар гоён “Cosmopolitan” сэтгүүлийн есдүгээр сарын шинэ дугаарын нүүр хуудсанд гарчээ.
Тэрбээр “Би нөхөртэйгээ анх уулзаад нэг л дотно зүйлийг мэдэрсэн. Түүнтэй уулзсаны дараа гэртээ ирэнгүүтээ найз руугаа залгаад би сая нэг залуутай уулзсан. Би түүнтэй өмнө нь уулзаж байсан юм шиг, эсвэл аль эрт таньдаг байсан юм шиг дотно мэдрэмжийг мэдэрлээ гэж хэлж байсан юм. Миний нөхөр үнэхээр сайхан сэтгэлтэй. Би түүнтэй гэрлэснээ бурхны том бэлэг гэж бодож явдаг” хэмээн ярьжээ. Тэд дөрвөн жил үерхэж байгаад гэрлэсэн ба одоо хоёр настай охин Honor Marie-гийн хамт амьдардаг.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж