
Шинэ хувилбарт 165 шинэ даалгавар нэмэгдсэн ба олон мини-тоглоом хавсаргасан байна. Энэхүү хувилбарт Layton, Luke хоёр цаг хугацааны машинаар аялж, олон ээдрээтэй зүйлийн учрыг олж, баримт цуглуулах ба үйл явдал ирээдүйн Лондон хотод өрнөх гэнэ.
Сонирхуулахад, энэхүү тоглоомын өмнөх хувилбарууд нь хамгийн их борлогдсон шилдэг тоглоомоор нийт 15 удаа шалгарч байжээ.
Н.Наран