Украйн улаан буудайд квот тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Украйн улаан буудайд квот тогтоохгүй

Хэдийгээр Украйн энэ жил өмнөхөөсөө бага ургац хураах төлөвтэй байгаа ч улаан буудайн экспортондоо хориг тавихгүй байж чадна гэж тус улсын дэд ерөнхий сайд Серхий Тихипко Лхагва гаригт ярьсан байна. “Бид улаан буудайн экспортондоо квот тогтоохгүй бол уг нь сайн. Хэрвээ бид квот тогтоох шийд гаргавал энэ талаар нээлттэй мэдэгдэх болно” гэж тэр ярьжээ.

Оросын Холбооны Улс наймдугаар сарын 15-наас 12 сарын 31 хүртэл улаан буудайны экспортондоо хориг тавиад байгаа бөгөөд ган, ой хээрийн түймрээс болж тус улс 11 сая га талбайн ургацаа алдаад байгаа юм. Энэ жил ОХУ өмнөхөөс 38 хувиар бага буюу 60 орчим сая тонн улаан буудай хураах болно гэж эдийн засагчид таамаглаж байна. Украйн гурил болон талхны хомсдолд орохгүй. Ургац алдсан ч бид хангалттай их үр тариа хурааж чадах бөгөөд ойролцоогоор 15 сая орчим тонн улаан буудай экспортлох боломжтой гэж Тихипко сайд ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж