Москвад цагдаа нарлуу буудсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Москвад цагдаа нарлуу буудсан хэрэг гарчээ

Оросын нийслэл Москва хотын баруун өмнөд хэсэгт эргүүл хийж байсан цагдаа нар руу гал нээсэн этгээдүүдийн нэг нь буудалцааны үеэр шархадсаныг баривчилсан талаар Москвагаас “РИА Новости” агентлаг мэдээллээ. Өнөөдөр Москвагийн цагаар 0:40 минутанд Профсоюзнаяа гудамжинд эргүүл хийж байсан цагдаа нар руу хэдэн этгээд автомат буугаар гал нээсэн бөгөөд цагдаа нар хариу гал нээсний дараа Лада маркийн автомашинд суун зугатсан байна. Буудалцааны үед нэг цагдаа алагдаж хоёр цагдаа шархаджээ. Шархадсан цагдаа нар довтолсон этгээдүүдийн нэгийг нь шархдуулан баривчилж чадсан бөгөөд түүнийг тусгай хамгаалалттайгаар эмнэлэгт хүргэсэн байна.

Баривчлагдсан этгээд 1988 онд төрсөн Умард Кавказын Махачкалагийн оршин суугч юм байна. Цагдаа нар руу довтолсон этгээдүүдийг баривчлахаар Москвагийн цагдаагийн газраас Волкано хэмээх тусгай ажиллагаа явуулж эхлээд байна. Хамгийн сүүлд Оросын нийслэлд цагдаа алагдсан хэрэг энэ оны гуравдугаар сард гарч байжээ. Гуравдугаар сард цагдаагийн офицер Денис Климович нэгэн “BMW” машиныг зогсоон бичиг баримтыг нь шалгах үед түүн рүү буудсан бөгөөд Климович нас барж, түүний хамтрагч Константин хүнд шархдсан ба сэжигтэн этгээдийг хэд хоногийн дараа баривчилж байсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж