20000 км аялж, 15 минут тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

20000 км аялж, 15 минут тоглоно

Испанийн
хөл бөмбөгчид Мексик улсын тусгаар тогтнолын 200 жилийн ойг
тохиолдуулан 20000 км аялж, 15 минутын нөхөрсөг тоглолт хийхээр болсон
нь багагүй шуугиан дэгдээж, шүүмжлэлийн бай болоод байгаа ажээ.
Шүүмжлэлийн гол сэдэв 20 мянган км аялж, 15-хан минутын тоглолт хийхээр
болсон  төдийгүй Мексикийн амь давчдуулсан чийглэг халуунд тоглолт хийх
газар нь далайн түвшнээс дээш 2000 м өндөрт өргөгдсөн, тоглолтын цагийг
ид үдийн  халуун нарнаар  сонгон авсан гээд хойно хойноосоо олон асуудал
сөхөгдсөн байна.
Испанийн  хөл бөмбөгийн шигшээ багийнхан 12 цагийн
нислэг хийж, Мехико хотод хүрэлцэн ирснийг хөл бөмбөгийн хорхойтой олон
зуун хүн угтан авчээ.
Испанийн хөл бөмбөгчид дэлхийн аварга баг
болохыг харуулах таван хошуу бүхий цамцаа ч үзэгчдэд харуулах олигтой
хугацаагүйгээр тоглолт болох ба Мексикийн тусгаар тогтнолын 200 жилийн
ойд зориулсан тоглолт гэж хэлэхэд ч тохирохооргүй ажээ. Мөн Испанийн хөл
бөмбөгийн холбоонд оруулах ёстой 2 сая евро олох бодол нь ч биелэх эсэх
нь тодорхойгүй болсон байна.

Эх сурвалж: EUROSPORT
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж