Хамгийн үнэтэй пентхаус

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй пентхаус

Лондон дахь тансаг зэрэглэлийн пентхаус 220 сая ам.долларын үнэ хүрч дээд амжилтыг эвджээ. Уг харш сум нэвтэрдэггүй шилээр хийсэн цонхтой, агаар цэвэршүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон аж. Дотоод тохижилт нь дээд зэрэглэлийн тансаг байдлаар хийгджээ.

Лондонгийн хамгийн үнэтэй пентхаусын шинэ эзэн зэргэлдээ орших “Mandarin Oriental“ зочид буудлаас 24 цагийн өрөөний үйлчилгээ авч байхаар гэрээ хийн, өндөр бэлтгэгдсэн харуул хамгаалалтаар хамгаалуулахаар болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж