Дэлхийн хамгийн том цаг

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том цаг

Ислам шашинтнуудын ариун хот хэмээн нэрлэгддэг Мека хотын нэгэн өндөр байшингийн оройд уржигдраас эхлэн мусульманчуудын ертөнцийн албан ёсны цаг заагч болох нэгэн цаг Рамаданы мацаг барих өдөр эхэлж байгаатай холбогдуулан нээлтээ хийжээ.
Риад агентлагийн мэдээлснээр энэ цаг дэлхийн хамгийн том нь бөгөөд 43 метрийн диаметр бүхий дөрвөн талдаа цаг заагч нүүртэй юм байна.
Энэхүү цагийг дэлхийн хамгийн том болон хоёр дахь өндөр зочид буудлын оройд 400 м-ийн өндөрт байрлуулжээ. Төрөл бүрийн өнгөтэй 90 сая жижиг шилэн хавтанцар ашиглан цагийн нүүрийг чимэглэжээ. Цаг босгох нийт төсвийг 3 тэрбум доллараар төлөвлөсөн байна. 400 метр өндөр байшингийн орой дээр 200 метрийн цамхаг босгон цагийг байрлуулжээ.
Ислам шашинтнууд цаашид Гринвичийн цагаар гэж ярихаас илүү Мекагийн цагаар гэж ярих болно гэж нутгийн хүмүүс ярьж байгаа аж.
Жилбүр Мека хотод 2 сая шүтлэгтнүүд Хаж болохоор мөргөл үйлдэж ирдэг  ажээ.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж