
Ираны цөмийн зэвсэг эзэмших санаархлыг зогсоох үүднээс олон улсын зүгээс Иранд худалдааны хориг арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор “Toyota Motors” компани тус улс руу өөрийн үйлдвэрлэсэн автомашинуудыг экспортлохгүй байх шийд гаргасан талаар лхагва гаригт “CNN” агентлаг мэдээллээ. “Toyota Motors компани Иран руу автомашин экспортлохоо зогсоож байгаа гэдэг үнэн. Олон улсын байдал яаж эргэхийг бид анхааралтай ажиглаж байгаа” хэмээн тус компанийн Токио хотод байрладаг хэвлэлийн төлөөлөгч Кейсуке Киримото ярьсан байна.
Энэ оны зургадугаар сард АНУ болон НҮБ Тегеранд худалдааны хориг тавих шийд гаргасан юм. “Toyota Motors”-ын гаргасан шийд нь билэг тэмдгийн шинжтэй бөгөөд энэ оны тавдугаар сар хүртэл хугацаанд “Toyota Motors” компани Иранд ердөө 222 ширхэг автомашин зарсан байна.
Т.Бадрах