Robbie хөзрөөр эхнэр болох хүнээ сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Robbie хөзрөөр эхнэр болох хүнээ сонгожээ

Өнгөрсөн бямба гаригт Америкийн жүжигчин бүсгүй Ayda-тай гэрлэсэн дуучин Robbie Williams өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эрэгтэй гэж “Hello” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Харин энэ аз жаргалтай эрэгтэй амьдралынхаа ханийг сонгохдоо хөзрийн мэргийг ихээхэн ашигласан тухайгаа мөн ярилцлагадаа дурдсан байна. “Хөзөр бол миний амьдралын хамгийн том хоббины нэг. Тэгээд би Ayda-тай танилцаад удаагүй байхдаа хөзрөөрөө мэрэг хийхэд дандаа бундын хатан гарч ирдэг байсан. Бүр хэд хэдэн удаа шүү. Тэгээд л би түүнийгээ миний амьдралын мөнхийн эмэгтэй мөн гэдэгт бат итгэсэн” гэж ярьжээ. Хөзрөнд хорхойтой Robbie хайртай эмэгтэйдээ гэрлэх санал тавихдаа ч хөзрөө ашиглахаа мартаагүй байна. Тэрээр дөрвөн өнгийн хатан хөзрийн ар тал дээр “Will you marry me?” гэсэн дөрвөн үгийг тус бүрээр нь бичсэн аж. Тэгээд Ayda-гийн өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан тухай тэрбээр мөн ярьжээ. Ayda шинэхэн нөхрийнхөө талаар “Тэр бол энэ дэлхийн шилдэг нөхөр. Миний хамгийн сайн найз. Бас зүрх сэтгэлийн минь цорын ганц эр хүн” гэж уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж