Гал түймрийн таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Гал түймрийн таван дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангид өчигдөр гал түймрийн  таван дуудлага иржээ.  Сүхбаатар дүүргийн V хорооны хоёрдугаар байрны хогийн суваг шатаж,  орцны айлуудад утаа тархсаны байсныг дуудлагын дагуу ажиллаж аюулгүй болгосон байна.  Энэ үеэр Онцгой байдлын ажилчид гэртээ цоожтой байсан 8-10 насны гурван хүүхдүүдийг угаартахаас аварчээ.
Мөн энэ өдөр автомашин шатсан гэх дуудлага хоёр удаа ирсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Истана” загварын бага оврын микроавтобусны хөдөлгүүрийн хэсэг, дотор тал, 3,5х4 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг,  Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Уурхайчдын 27 дугаар гудамжинд “Портер” загварын бага оврын ачааны автомашины дотор талын хэсэг шатаж байсныг тус тус унтрааж, иргэдийн 55 сая төгрөгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ. Сүүлийн үед гэр хороололд гал түймрийн гаралт буурахгүй байгаа бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлж, пийшин зуухны аюулгүй байдлаа хангах, цаашлаад бага насны хүүхдүүдийг гэртээ цоожлох, харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж