
Сүүн фермийн эзэн Го Фэн (Guo Feng) гинекомасти гэх хөх томрох хоргүй хавдартай байсан гэнэ. Тэр эрэгтэйн хөх 10 жилийн өмнөөс томорч эхэлжээ. Эхлээд фермер жин нь нэмэгдэж байна гээд өвчнөө анзааралгүй явж ирсэн гэнэ. Түүний орлого сардаа 200 ам.доллар учир тэрээр өндөр үнэтэй мэс засал хийлгэх боломжгүй байлаа.
Анх түүнийг харсан Зинань эмнэлгийн эмч Чан Лилань (Zhang Lilan) гучин жил ажиллахдаа эрэгтэй хүний хөх ингэж томорсон тохиолдолтой тааралдаагүй гэжээ. Эмнэлэг уг хавдар нь Гогийн эрүүл мэндэд аюулгүй байсан ч үнэ төлбөргүйгээр мэс засал хийж өгөхөөр шийдсэн байна. Таван цагийн мэс засал амжилттай болсон ч эмч нар яагаад гинекомасти үүссэн шалтгааныг тогтоож чадсангүй.
Генийн болон бусад шинжилгээгээр түүнд ямар нэгэн хорт эд эс ба удамшлалын өвчний шинж тэмдэг илрээгүй байна.