
Киргизийн өмнөх парламентыг 2010 оны дөрөвдүгээр сард Курманбек Бакиевыг засгийн эрхээс зайлуулсан эргэлт гарсны дараа тараасан юм.
Энэ сонгуулиар тус орны хууль ёсны парламент ба Засгийн газрыг байгуулах юм. Одоо тус оронд “завсрын техникийн Засгийн газар” ажиллаж байна.
Түр Засгийн газрын зарим сайд нар сонгуулийн кампанид анхаарлаа хандуулахын тулд өнгөрсөн сард албан тушаалаа орхисон юм. Сонгууль 2010 оны зургадугаар сарын 27-ны өдөр бүх нийтийн санал асуулгаар батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу явагдах бөгөөд Киргиз парламентын засаглалтай болох юм. Киргизийн шинэ парламент 120 суудалтай байх бөгөөд сонгуульд ялсан нам 65 хүртэл мандаттай байх гэнэ.