Рикардо Карвалио Испанийг зорьлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Рикардо Карвалио Испанийг зорьлоо

Английн Челси клубын төвин хамгаалагч Португал эр Рикардо Карвалио шинэ багт очлоо. Энэ баг нь Испаний эзэн хааны Реал Мадрид клуб юм. Шинэхэн дасгалжуулагч Жозэ Моуриню өөрийн удирдлаган дор тоглож байсан Карвалиог авах санааг гаргасан бололтой. Рикардо Карвалио жилийн 6,7 сая еврогийн гэрээгээр энэ багт ирж байгаа бөгөөд анх 2004 онд “Цэнхэрүүд”-ын эгнээнд нэгдэж гурван удаа лигийн аварга болж байжээ. Мөн тэрээр өөрийн улсын Порту багт өмнө нь тоглож байхаа Моуринюгийн удирдлаган дор тоглож байсан байна.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж