Манай тамирчид Азийн Паралимпд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Манай тамирчид Азийн Паралимпд оролцоно

2008 оны Бээжингийн Паралимпд манай тамирчид гайхалтай оролцож Паралимпын анхны аварга төрж түүхэн амжилт болсон юм. Тэгвэл энэ оны 12-р сарын 12-19 ны хооронд  БНХАУ-ын Гуань-Жоу хотод Азийн Паралимпын наадам зохиогдох гэж байна. Монгол улсын шигшээ багийн хувьд Хөнгөн атлетик, Байт харваа, Буудлага, Усанд сэлэлт, Суугаа волейвол, Пауэр лифтинг, Жүдо гэсэн спортын долоон төрлөөр оролцхоор бэлтгэлж байна. Өчигдөр тус наадамд оролцох тамирчид болон дасгалжуулагчдын төлөөлөгчид багийн төсөв болон бэлтгэл хийхэд шаардлагатай байгаа санхүүгийн асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Одоогийн байдлаар зарим баг тамирчдын зардалын асуудал шийдэгдээгүй байна хэмээн хуралд оролцож байгаа албаны хүмүүс яриж байсан юм  Манай тамирчдын хувьд хэдийгээр тэмцээнд оролцох бүрэлдхүүн нь тодорхой болоогүй байгаа ч нийт тамирчид хувийн бэлтгэлдээ гараад байгаа юм байна.

 Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж