Шараваа даргын эхнэрийн гоёл

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Шараваа даргын эхнэрийн гоёл

Төрийн золголтын журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор өнөө жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө Төрийн ордон ч тэр, Гандан хийдэд ч тэр төрийн түшээд бараг харагдсангүй, гэр гэртээ шинэлцгээж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгож, тэндээ олны танил ахмадуудыг хүлээн авч, золгосныг эс тооцвол төрийн томчуудын цагаан сар даруухан болж байгаа бололтой.

Харин өнөөдөр өглөө эртлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Гандантэгчинлэн хийдийг зорьж, Мандал өргөхөд оролцлоо. Ц.Шаравдорж гишүүн Мандал өргөх ёслолд эхнэр Ц.Эрдэнэчулууны хамт ирсэн нь олны нүдийг хужирлаж байв. Шараваа даргын залуухан эхнэр сар шинийн гоёлдоо даруухан гэмээр сонголт хийж, үзмэн ягаан өнгө бүхий үстэй дээл, үнэгэн лоовуузаар гоёсон байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж