Москвагийн олимпийн баатруудад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Москвагийн олимпийн баатруудад хүндэтгэл үзүүлэв

Москвагийн олимпийн наадмаас медаль хүртсэний 30  жилийн ойг тохиолдуулан БТСГ-ын удирдлагууд өнөөдөр ОХУ-ын Москва хотноо болсон зуны 22 дугаар олимпийн наадмаас медаль хүртэж байсан алдарт тамирчид, тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ.

Манай хойд хөршид болсон энэхүү наадмаас Монголын баг тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд жүдо бөхийн төрөлд Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл, чөлөөт бөхийн төрөлд Ж.Даваажав мөнгө, Д.Оюунболд хүрэл медалийн эзэд болж байсан түүхтэй.  Энэхүү арга хэмжээнд Москвагийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Дамдин, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Р.Даваадалай нар болон Д.Оюунболд, Ж.Даваажав агсны гэр бүлийнхэн оролцсон юм. Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж явсан алдарт тамирчид, тэдний гэр бүлийнхэнд БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо халуун талархал илэрхийлж, БТСГ-ын бэлэг дурсгалын зүйлс, хүндэтгэлийн өргөмжлөл гардуулсан юм. Түүнчлэн Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Н.Баярсайхан энэ үеэр олимпийн медальтнууддаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэв.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж