Агуу их ялалтын 65 жилийн ойг Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа. Ойн баярын хүрээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ сарын 20-нд “Ялалт 65” яруу найргийн тэмцээн зохиох бөгөөд мөн ирэх сарын 2-нд ойд зориулсан урлагийн тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Соёлын төв өргөөнд болох тоглолтод тус чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Дашрамд сонирхуулахад Цэргийн дуу бүжгийн чуулгынхан ирэх сараас баруун аймгуудаар аялан тоглолтоо хийх юм байна.
Г.Даша