“Занаду арт” уран зургийн галерейд энэ сарын 4-нөөс ирэх сарын 9-н хүртэл зураачдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь урлаг сонирхогч хэн бүхэнд бололцоотой үнээр урлагийн бүтээл худалдаж авах боломжийг олгож байгаа ажээ. Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийг долоо хоног тутам шинэчилж байх юм байна. Мөн үүний зэрэгцээ мэргэжилтнүүд дотоод засал чимэглэл, урлагийн талаар үнэгүй зөвлөгөө өгч, засал чимэглэлдээ зохицуулан урлагийн бүтээл сонгон худалдаж авахад тань туслах аж. Уг үзэсгэлэнд галерейн фондын бүтээлээс гадна мэргэжлийн уран бүтээлчдийн олон төрлийн хийц загвар, өнгө шийдэл бүхий сонирхолтой бүтээлүүд тавигджээ.
Г.Даша