Дархан аварга IX Богдод бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Дархан аварга IX Богдод бараалхав

Дархан аварга Ж.Мөнхбат өнөөдөр өглөө Гандантэгчинлэн хийдэд болсон мандал өргөх ёслолд оролцохоор гэр бүлийнхэний хамт ирсэн байв. Монголын алдар цуут хүчтэн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Туулай жил өөрт нь их ээлтэй байдаг тухай хуучиллаа. 1963 оны туулай жил 22 настай байхдаа анх удаа Улсын Их баяр наадамд түрүүлж байсан дархан аварга Ж.Мөнхбат Илжгэн хэмээх төмөр туулай жилд өөрийн хүү М.Даваажаргалыгаа өвөрмөц амжилтын эзэн болно гэдэгт итгэлтэй байгаагаа нуугаагүй юм. Дархан аварга Ж.Мөнхбат жил бүрийн шинийн нэгний өглөө Гандантэгчинлэн хийдэд зочилдог бөгөөд өнөө жил түүний хүндэлдэг Халхын IX Богд монголдоо шинэлж байгаа тул бүр ч их билэгшээн ирсэн гэнэ лээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж