Аргентиний шинэ дасгалжуулагч анхны шалгалтаа өгнө

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Аргентиний шинэ дасгалжуулагч анхны шалгалтаа өгнө

Ирландын нийслэл Дублин хотноо Аргентиний шигшээ баг талбайн эзэдтэй нөхөрсөг тоглолт хийхээр Авейва цэнгэлдэхэд бэлтгэл хийж байна. ДАШТ ээнд оролцсон тус улсын урдаа барьдаг тоглогчид болох Лионель Месси, Гонзола Игуайн, Хавьер Машерано нар шинэ дасгалжуулагчынхаа удирдлаган дор өнөөдөр Ирландын шигшээ багийн эсрэг гарна. 47-н настай Батиста домогт хөлбөмбөгчин Марадона ийн хэлж ярьж байсныг бодитой болгож хэрэгжүүлэх үүднээс нөхөрсөг тоглолт байна уу, чанартай тэмцээн байнуу Аргентин хэзээ ч хожигдол гэдэг зүйлийг амсах ёсгүй гэж хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ:

"Би Аргентиний шигшээ багийг муудаа Германд олон гоолын зөрүүтэй хожигдсон гэж бодохгүй байна. Иохам Лоев ч гэсэн хэлэхдээ бид хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжиж тактикаар тоглож үр дүнд хүрсэн гэсэн, Тиймээ энэ бол хөлбөмбөг, бид үүнээс том алдаа гаргахгүйн төлөө дараа дараагийн тоглолтонд оролцох нь чухал" гэжээ. Батиста 2 жилийн өмнө Аргентиний шигшээ багийг Олимпын аварга болгож байсан нэгэн. Дасгалжуулагчын ажлыг түр хугацаанд хашиж байгаа тэрээр Ирланд-тай тоглосны дараагаар эрх 9-сард Буэнос Эйрос хотноо Дэлхийн аварга Испанийн шигшээ багийг хүлээж авна. Түүний дараагаар Батиста албан ёсны дасгалжуулагч мөн үү биш үү гэдгийг холбоо зарлах болно.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж