Тайгер Вүүдсийн хүнд даалгавар

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдсийн хүнд даалгавар

Гольфын ертөнцийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг PGA championship эхэлнэ. Энэхүү тэмцээн нь PGA ангилалын 4 цувралын сүүлийнх нь юм.91 дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа PGA championship тэмцээн уламжилал ёсоор Нэгдсэн улсын Висконсин мужийн Хэйвэн хотноо зохион байгуулагдана.Вистинг Страйтс гольфын талбай хэдийн цуутай тэмцээний хүлээн авхад бэлэн , тамирчид эхнэээсээ Хэйвэн хотноо хүрэлцэн ирж байна.Энэ улирал карьерын хамгийн муу амжилтаа үзүүлж байгаа ч Дэлхийн чансаанг тэргүүлэн үлдсэн алдарт Тайгер Вүүдс энэ улиралын эхний цомоо авхаар Висконсин мужид ирнэ.Түүний хувьд энэ удаагийн PGA championship тэмцээн хүндхэн сорилт болох юм.Учир тэрээр энэ улирал хангалтгүй тоглож байгаа учир Дэлхийн чансааны эхний байраа Филл Микельсонд алдах, мөн Райдер Кап тэмцээнд улсаа төлөөлөн оролцох оноо зайлшгүй хэрэгтэй байна. Тэрээр Вистинг страйтс гольфын талбайд нийт 4 удаа түрүүлж байсан юм.Өнөгрсөн жилийн PGA championship тэмцээн тун сонирхолтой үргэлжилж Солонгос улсын гольфчин Янг Ёон Иүн түрүүлж байлаа.Тэрээр PGA championship тэмцээнд түрүүлсэн анхны Ази тамирчин болсон билээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж