Рожерс Кап үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Рожерс Кап үргэлжилж байна

Талбайн тэннисний АТР холбооны их дуулга цувралд 4 тэмцээн багтдаг бол АТР холбооны мастеруудын цувралд 9-н тэмцээн багтдаг билээ.Эдгээрийн тоонд Канад улсын торонто хотноо зохиогддог Торонто Мастерс буюу Рожерс Кап нэрээрээ алдаршсан Дэлхийн шилдгүүдийн тэмцээн Торонтогийн хатуу хучилттай коурт дээр 2 дахь өдрөө үргэлжиллээ.
121 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээний 2-р шатанд Чехийн тэннисчин Томаш Бырдих, Казастаны тэннисчин Сергей Стаховски нар учраа таарсан.Их Дуулгийн Уибледон тэмцээнээр өөрийгөө харуулан Рожер Федерерийг хожсон Томаш Бырдих энэ даваанд толгой өвдсөнгүй.эхний сетийг 6.2 харьцаатай, дараагийн сетийг 6:4 харьцаатай дуусгаснаар тэмцээний 3-р шатанд шалгарчээ.
Нийт 3 сая америк долларын шагналын сантай тэмцээний эхний шатны үлдсэн тоглолтууд мөн өчигдөр явагдсан бөгөөд хамгийн сонирхолтой тоглолт их тэннистээ эргэн ирээд байгаа Аргентины алдарт тэннисчин Давид Налбандиан, Испанийн шилдгүүдийн нэг Давид Феррер нарын тулаан байлаа.2 тэннисчин хоородоо олон таарч байсан бөгөөд шороон талбайд Д.Феррер илүүтэй хожиж байсан бол хатуу коурт дээр Налбандиан илүү хожиж байсан, хэдийгээр бэлтгэл тааруу байгаа ч Д.Налбандиан 3 сетэд 7:5 3:6 6:3 харьцаатай ялалт байгуулснаар 2 шатанд шалгарчээ.
Мөн 1-р шатны сонирхолтой тоглолт францын өсөж яваа тэннисчин Жереми Чарди, Кипрын хашир туршлагтай Маркос Багдатис нарын хооронд өрнөлөө.эхний сетэд  7:5 харьцаатай Ж.Чарди илүүрхсэн бол удаахь сетийн тоглолтонд Маркос Багдатис илт давуу 6:2 харьцаатай ялалт байгуулснаар сетийн харьцаа тэнцсэн, Шийдвэрлэх сетийн тулаанч гайхалтай байж залуу нас туршлагыг ялснаар Жереми Чарди дараагийн шатанд шалгарчээ.
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж