McGrady Детройт Пистонс багт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

McGrady Детройт Пистонс багт орлоо

Түүний ирээдүйн талаар олон мянган фэнүүд нь санаа зовж өдийг хүртэл ямар нэгэн багт очиж хуучин шигээ биш юм аа гэхэд багахан ч хамаагүй талбай дээр тоглохыг нь харах юмсан гэж хүлээж суугаа. Харин чих тавин хүлээсний эцэст орон нутгийн цагаар мягмар гарагийн орой Детройт түүнтэй нэг жилийн 1,3-н саяын гэрээг байгуулсан талаар АР мэдээллээ. 7-н удаагийн бүх одод НБА нүүр царай Т-Мак өнгөрсөн 2 улиралд Хюстон болон Нью Йорк-д нийлээд ердөө 65-хан тоглолтонд оролцсон нь түүний үнэ ханш рейтинг-ийг иймэрхүү болгосон гэхэд болно. Мэдээж өвдөгний бэртэл нь түүнийг удаан хугацааны турш чөдөрлөсөн юм. 31-настай довтлогчыг энэ зун Чикаго Буллз болон Детройт Пистонс багууд сонирхож байсан ч Бухнууд Кейт Богансыг авснаар нүүрээ буруулсан юм. Харин Детройт Пистонс Richard Hamilton болон Tayshaun Prince нарыг үнэ хүргэчих санаатай энэ зуны турш зарах гээд чадаагүй бөгөөд үүнийгээ улам баталгаатай болгохоор Т-Мак тай гэрээ хийсэн байж болох юм. Өнгөрсөн улиралд 8,2 оноог дунджилж байсан тэрээр эрх улиралд Пистонсын өмсгөлтэй үнэнч фэнүүдийнхээ өмнө гарч ирэх нь ээ.


Score studio.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж