
НБА өнгөрсөн улиралд 10-р сарын 26нд Миами Хит Бостоны талбай дээр зочилж тоглоно, мөн гэртээ хийх анхны тоглолтоо 10-р сарын 29нд Орландо Мэжик багийн эсрэг хийнэ гэдгийг зарлаад байсан юм. Харин Лэброн Жэймс хэзээ хуучин хотдоо очихыг тэд энэ долоо хоногт хэлж өглөө.
12-р сарын 2нд Жэймс Кливлэнд хотын хөгжөөн дэмжигчидтэйгээ нүүр тулахнээ. Энэ нь шийдэр нэртэй нэвтрүүлэг хийж Америк даяар цочроосон үг хэлснээс нь хойших анхны тус хотод очих өдөр нь болно. Харин Кавалиерс Хитийн талбайд 12-р сарын 15, 1-р сарын 31 ны өдрүүдэд ирэх бол Лэброн дахин 3-р сарын 29нд шинэ багийнхаа хамт Кавалиерсын талбайд зочилно.
Бош шинэ багийнхаа өмсгөлтэйгээр Торонто Рапторын эсрэг 4 удаа тоглох бөгөөд эхний 2 удаад хүлээн авах бол 2-р сарын 16 болоод улирлын хамгийн сүүлчийн тоглолтоо Эйр Канада центрт хийхээр болжээ. Орон даяар гарах телевизээр Миами Хит багийн тоглолт 34 удаа гарах аж. Эдгээрээс онцолж байгаа нь Орландо Мэжик, Бостон Сэлтикс багуудтай тоглох тус бүр 4 тоглолтыг бүгдийг нь үндэсний телевизүүд онцлон авч шууд дамжуулах нь ээ.
Score studio.