Тахианд зориулсан зочид буудал нээв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Тахианд зориулсан зочид буудал нээв

Английн баруун өмнө хэсгийн Корнуолл гүнтний нутгийн 31 настай Дэвид Робертс тахианд зориулсан зочид буудал нээсэн тухай Oddity Central сайт мэдээлсэн байв. Отель хэдэн сарын турш ажиллаж байгаа ба харин энэ талаар сэтгүүлчид саяхан мэдсэн байна.
Орон нутгийн фермерүүдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс тэр уг буудлыг нээсэн гэнэ. “Тахиа эзэд ий тийш явах ажилтай тэд шувуугаа манай буудалд үлдээж болно” гэж Робертс тайлбарлав.
Тахиа тусгай буудалдаа нэг хоноход 2 фунт 75 пенсийн үнэтэй бөгөөд хоёр фунт нь найман шувуу байх байрыг түрээслэх мөнгө гэнэ. Шувуудыг буудалд байлгах үйлчилгээнээс гадна тэдний эздэд зориулсан зоогийн газар тэнд байдаг ажээ. Олон шувуудаа буудалд үлдээвэл тусгай хөнгөлөлттэй аж. Дэвид Робертсийн буудал одоогоор дэлхийд цорын ганц гэж тооцогдож байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж