“Тэгш дүүрэн” хөтөлбөр Сэлэнгэ аймагт

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Тэгш дүүрэн” хөтөлбөр Сэлэнгэ аймагт

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 283 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 91 дүгээр тушаалыг үндэслэн Сэлэнгэ аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хороог аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулан есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
    Сэлэнгэ аймаг 101637 хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4836 буюу хүн амын 4.7 хувийг эзэлж байна. 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 72 нас баралт бүртгэгджээ. Хавдраар 14, мэдрэлийн системийн ба мэдрэхүйн эрхтний 14, цусны эргэлтийн системийн 17 өвчлөлөөр зонхилон бүртгэгдсэн байна. Тус аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сарын орлого 41-81 мянган төгрөг байна. ХБИ-ийн эрх ашгийг хамгаалах холбоо ажиллаж байгаа боловч хөрөнгө мөнгө, тогтсон байргүйн улмаас тэр бүр тогтмол үйл ажиллагаа явуулж чаддаггүй ажээ. Энэ нь хүн бүрт хүрч ажиллах боломж дутмаг байна гэсэн үг. Гэр бүлийн хоёроос гурван гишүүн хөгжлийн бэрхшээлтэй өрх нилээд байдаг. Тиймээс дэлгэрэнгүй судалгаа хийж, ажлыг тогтворжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжиж ажиллах шаардлага чхуал болоод байна.
    Дашрамд дурдахад Төв, Дархан-Уул аймагт ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хороо тус тус байгуулагджээ.
                                                                                                        Б.Батжаргал  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж