Орангутан ”Супер цом”-ыг зөгнөв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Орангутан ”Супер цом”-ыг зөгнөв

Хойд Каролина мужийн Гринвилль хотын амьтны хүрээлэнгийн орангутанг бич Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) гол  шагналын төлөөх Америкийн хөлбөмбөгийн Супер цомын шигшээ тоглолтын урьдчилсан дүнг өгсөн тухай мэдээлж байна. Хэд хоногийн дараа цомын төлөө "Грин-Бэй Пэкерс" ба "Питтсбург Стилерс" багууд тоглоно. Бэби Боб нэртэй бич энэ тоглолтод "Пэкерс" ялна гэж заасан тухай Fox телевиз мэдээлэв. Бэби Бобын төрсөн өдрөөр энэ сонголтыг хийлгэсэн ба бичид хоёр багийн дүрэмт футболкийн сонголтыг хийлгэхэд тэрээр  "Гин-Бэй" майкийг сонгоод хорог дотроо гүйн даллаж эхэлжээ. Супер цомын тэмцээн хоёрдугаар сарын 6-нд Техас мужийн Арлингтон хотын цэнгэлдэх хүрээлэнд болно. Цомыг  "Питтсбург Стилерс" зургаан удаа,  "Грин-Бэй Пэкерс" гурван удаа авч байжээ. Пауль наймаалжийн дараа амьтдаар спортын тэмцээнийг  таалгах моод дэлгэрсэн билээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж