Lady Gaga нүцгэн биеэ гайхууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Lady Gaga нүцгэн биеэ гайхууллаа

Дуучин Lady Gaga үргэлж хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж, шинэ зүйл сэдэж байдаг этгээд бүсгүй. Харин түүний шинэ сюрприз нь “Vanity Fair” сэтгүүлийн хуудсан дахь нүцгэн зураг нь бололтой. Тэрбээр мөнгөлөг хүзүүний зүүлтээс өөр бие халхлах зүйлгүй суугаа байдалтай зургаа авахуулсан ба түүнийг зургийг нэрт гэрэл зурагчин Nick Knight авсан байна.
Мөн тэрбээр уг сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
“Намайг дэмждэг, дуунуудыг минь сонсох дуртай хэсэг хүмүүс байдаг. Мөн намайг үзэн ядаж, бүр жигшин зэвүүцдэг ч хүмүүс бий. Энэ удаагийн нүцгэн авахуулсан зураг маань дээрх хоёр бүлэг хүмүүсийг аль алинийг нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх байх. Гэхдээ л би үргэлж өөрийнхөөрөө байдаг. Намайг үзэн ядаж, шүүмжлэхээс айж, бусдад тааруулж амьдрана гэдэг миний үзэл бодолтой нийцэхгүй зүйл” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж