Рамадан
Лалын хуанлийн хамгийн чухал хүндтэй сар Рамадан (арабаар) эсвэл Рамазан (туркаар) гэх есдүгээр сарын их мацаг барилтын эхэлж байна. Энэ сарын турш гэрэлтэй цагаар ус, хоол, дотны харилцаанаас татгалздаг. Хоол, унднаас хар цагаан утсыг ялгагдахаа болих хугацаанд татгалзах нь итгэл үнэмшлэлээ бататган өөрийн сэтгэлийн тэнхээг сэргээн туулсан зам ба амьдралын хэм хэмжээгээ эрэгцүүлэн бодож буяны замдаа ороход нь сүсэгтэн олонд туслах ёстой. Их мацаг барилтаас хүүхэд хөгшид болон өвчин эмгэгтэй хүмүүс чөлөөлөгддөг. Гэхдээ лалын шашинтай хүн өдрийн хоолонд хэрэглэх хэмжээний мөнгөөрөө ядуусыг хооллож ундлах ёстой. Мөн аян замд байгаад мацаг барилтаа хийж чадаагүй хүмүүс түүнийгээ дараагийн сард нь үргэлжлүүлдэг.
Чад улсын тусгаар тогтнолын өдөр
Чад 1960 онд тусгаар тогтнолоо зарлаж байхад дэлхийн анхаарал нь байлдаан эхлэх гээд байсан Гана, Конго-Заирт чиглэгдсэн байлаа. Өнөө үед Ганын тухай хөлбөмбөгөөс нь өөр мэдээ гардаггүй, Чадын хөрш Судан ба түүний дүрвэгсдийг хүлээн авдаг Чад дэлхийн анхааралд байгаа.
Өдрийн ишлэл“Ирээд, аваарай”
(Персийн хаан Ксерксийн зэвсгээ хураалгах шаардлагад өгсөн Спартын хаан Леонидын хариу)
Леонидын татгалзсаны дараа МЭӨ 480 оны наймдугаар сарын 11-нд Фермопилийн хавцалд болсон тулалдаан болсон магадлалтай.
Ж.Л.Давид. Леонид Фермопилийн дэргэд гэх зураг. Парис, Лувр
Зурагт спартанчууд тулалдаанд бэлтгэн зэр зэвсгээ цэвэрлэж, хаандаа үнэнчээ андгайлж, хавцлын хананд гэрээслэлээ сийлж байгааг үлгэрийн маягаар зуржээ.
Спартанцуудын ханын бичиг нь: Ω ξείν", αγγέλλειν Λακεδαιμονίοις ότι τήδε κείμεθα, τοις κείνων πειθόμενοι νομίμοις (Аян замын хүн та, Лакедемоны манай иргэдэд, тэднийг захиасыг биелүүлэн энд ясаа тавилаа гэдгийг дамжуулаарай) гэж сийлэгдсэн байжээ.
Үйл явдал
Улаан нүдэн гаригийн анхны дагуулыг илрүүлэв
1877 ОН: Вашингтоны далайн одон орны төвийн тухайн үедээ хамгийн хүчирхэг гэж байсан дурангийн тусламжтайгаар Ангараг гаригийн анхны хиймэл дагуулыг Америкийн одон орон судлаач Асеф Холл олж харсан бөгөөд хожим түүнийг Деймос (Аймшиг) гэж нэрлэсэн байлаа. Үүнээс зургаа хоногийн дараа Ангаргын хоёр дахь дагуул Фобосыг (Айдас) эрдэмтэд нээжээ. Хоёр дагуул өөрийн гаригтаа маш ойр бөгөөд эхнийх нь 23,5 мянган км-ын, хоёр дахь нь 9,4 мянган км-ын зайд оршдог ажээ.
Антверпены сонгодог урлагийн музей нээгдэв
1890 ОН: Неоклассик стилийн ганган барилгад Бельгийн хамгийн баян цуглуулгатай сонгодог ургийн Хаантны музей нээгдэн хөл хөдөлгөөнтэй байлаа. Фламандын хуучин мастеруудын цуутай бүтээлүүд, Антверпены уугуул суут зураач Питер Рауль Рубенсийн том зургууд тэнд байдаг. Анх урлагийн шилдгүүд 1843 онд Дүрслэх урлагийн академийн мэдэлд өгсөн франциск шашинтны хуучин хийдэд хадгалагдаж байлаа. Өдгөө энэ музейн бахархал нь XV-XVI зууны сонгодог бүтээлийн 140 зургийн цуглуулга болдог. Уг цуглуулгыг хотын захирагч байсан Флоран ван Эртборн 1841 онд хотдоо бэлэглэсэн юм.
Маршал Чу Дэ довтолгоонд орох тушаал өгөв
1945 ОН: Коммунист Ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагч маршал Чу Дэ япончуудын эзэлж байсан Хятадын хойд ба зүүн хойт нутагт ерөнхий довтолгоонд орох тушаалыг өгөв. Япончууд эсэргүүцлээ зогсоон байв. Эзэн хаан Хирохита наймдугаар сарын 14-нд гал зогсоох тушаалаа гаргасан байлаа. Ингээд “эзэнгүй” үлдсэн хот сууринг эзлэх уралдаан эхэлсэн ба захиргаагүй хот суурин мужуудыг Мао Зедун хурдан гартаа оруулахыг хүсч байсан тэдэнд Зөвлөлт тусалж байлаа. Албан ёсны ерөнхийлөгч Чан Кайши америкийн тусламжтайгаар бас л тийм эрмэлзэлтэй байв. Америкчууд япончуудыг Чаны өмнө буулгахаар зүтгэж байсан ба тэр жилийн аравдугаар сард Хятадын иргэний дайн эхлэн үр дүнд нь Маод эх газрын Хятад, Чанд Тайванийн арал ноогджээ.