Путин өөрийн дуртай номоо нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Путин өөрийн дуртай номоо нэрлэв

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин дэлхийн II дайны тухай сэдвийн World War II Америкийн сэтгүүлд өгүүлэл бичжээ. Уг өгүүллийн эхийг ерөнхий сайдын сайтад тавьсан байв.

Орос, Герман, Польшийн түүхчид Дэлхийн хоёрдугаар дайны түүхээр хамтран ажиллаж байгааг тэр бичжээ. “Нууц” зэрэглэлийг нь архивийн  материалуудаас авч баримт бичгүүдийг нийтэлж байна. Дайны сэдвээр дугуй ширээний ярилцлага зохиогдож, хамтарсан семинаруудыг хийн ХХ зууны гуч, дөчөөд оны ээдрээтэй, маргаантай үйл явдлыг авч ярилцаж байна” хэмээн ерөнхий сайд бичсэн байна.

Владимир Путины өгүүлэлд тэрээр дайны тухай унших зохиолуудыг америкчуудад зөвлөв. Түүний жагсаалтад  Константин Симоновын “Үхэгсэд ба үлдэгсэд”, Михаил Шолоховын “Хүний хувь заяа” ба “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм”, Борис Васильевын “Үүрээр энд нам гүм”, Константин Воробьевын “Москва орчимд үрэгдэгсэд”,  Владимир Богомоловын “Үнэний эгшин”  зэрэг зохиолууд нэрлэгджээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж