Обама засгаа шилжүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Обама засгаа шилжүүлэхийг уриалав

Барак Обама хоёрдугаар сарын 1-ний орой хэлсэн Хосни Мубаракийн үгэнд тайлбар хийлээ. Египетийн ерөнхийлөгч  засгийн эрхээ шилжүүлэх ажиллагааг нэн даруй эрхлүүлэх ёстой гэж Обама мэдэгдсэн байна.

Мөн тэрээр Египетийн жагсагчдад хандан “Бид та нарын дуу хоолойг сонсож байна” гэв. Тэдний тайван эсэргүүцэл дэлхийн хүмүүст улам өгч байгааг Обама онцолжээ. Египетийн засаглалын системийн өөрчлөлт тайван замаар өөрчлөлтөд орох хэрэгтэй бөгөөд түүнийг нэн дарай эхлэх нь чухал гэж Обама хэлэв. Мөн тэрээр арми эсэргүүцэл хийж буй хүмүүст саад хийгүй байгааг магтлаа. Мубаракийн есдүгээр сарын сонгууль хүртэл хүлээнэ гэснийг харин наашлуулах нь чухал гэж хэлэхдээ Обама тус орны удирдлага солилцох системд АНУ оролцохгүй гэжээ. Мубарак үгээ хэлсний дараа Обама түүнтэй хагас цаг утсаар ярьсан тухай мэдээлж байна. Хосни Мубарак хоёрдугаар сарын 1-ний 23 цагт телевизээр үг хэлэн ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн юм. Есдүгээр сарын сонгуулийн дараа шинэ ерөнхийлөгчид ажлаа өгөөд явна гэж тэр хэлсэн байв. Үлдсэн хугацаагаа тэрээр ардчилсан сонгууль явуулахад бэлтгээд эдийн засгийн асуудлуудыг шийднэ гэв.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж