Мубаракийн талынхан мөргөлдөөн гаргав

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Мубаракийн талынхан мөргөлдөөн гаргав

Засгийн газрын эсрэг талынхантай Хосни Мубаракийн талынхан Александри хотноо мөргөлдөөн гаргасан байна. "Аль-Жазира"  мэдээлснээр уг мөргөлдөөн нь ерөнхийлөгч Мубарак энэ жилийн есдүгээр сараас өмнө огцорно гэж мэдэгдсэний дараа гарчээ.

Чулуугаар зэвсэглэсэн хэсэг залуус хотын нэгэн талбайд цугларсны дараа армийнхан гал нээж тэднийг хөөн тараасан байна. Жагсагчдын эсрэг танк хөдөлсөн байв. Хохиролын талаар ямар нэгэн мэдээлэл гарсангүй.  Энэ үеэр Каирын Тахрир талбайд эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлэн Мабуракийн “өнөө маргаашгүй огцрохыг” шаарджээ. Ерөнхийлөгч есдүгээр сард огцорно гэж хэлсэн амандаа хүрэхгүй хэмээн жагсагчид итгэхгүй байна.

Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 1-ний 23 цагт телевизээр үг хэлэн ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэжээ. Есдүгээр сарын сонгуулийн дараа шинэ ерөнхийлөгчид ажлаа өгөөд явна гэж тэр хэлсэн байв. Үлдсэн хугацаагаа тэрээр ардчилсан сонгууль явуулахад бэлтгээд эдийн засгийн асуудлуудыг шийднэ гэв. Үүний зэрэгцээ тэрээр Египетийг орхин гарахгүй, үлдсэн амьдралаа тэнд өнгөрөөнө гэжээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж