
Ирландад парламентын ээлжит бус сонгуулийн товыг зарласан тухай Agence France-Presse мэдээлэв. Ээлжит бус сонгууль 2011 оны хоёрдугаар сарын 25-нд явагдана. Өмнө нь гуравдугаар сард уг сонгууль явагдах тухай ярьж байв.
Өнгөрсөн мягмар гаригт Ирландын ерөнхий сайд Брайан Коуэн ба ерөнхийлагч Мэри МакЭлис хоёр парламентыг тараах баримтад гарын үсгээ зурцгаагаад ээлжит бус сонгуулийн товыг зарлажээ. Коуэн энэ сонгуульд оролцохгүй, улс төрөөс холдож байна гэж мэдэгджээ. Өмнө нь тэрээр "Фианна Файл" намын даргаасаа огцорсон байв. Парламентад хэлсэн сүүлчийн үгэндээ тэрээр сайн биш арга хэмжээ аван ажиллаа. Үүнийг Ирландын эдийн засгийг аврахын тулд хийхээс өөр аргагүй байлаа гэж тайлбарласан байна. Олон нийтийн санал асуулгаар олон арван жил Ирландын улс төрд давамгайлж байсан "Фианна Файл" нам нэр хүндээ эрчимтэй алдаж байгаа ажээ. Ирландчууд тус орны эдийн засгийн хүнд байдлыг уг нам гаргасан гэж үзлээ. "Фине Гэл" (Fine Gael) гэх сөрөг хүчний нам одоо олны дунд хамгийн өндөр рейтингтэй байна.