Эдуард Абдулманов С.Ламбаа сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Эдуард Абдулманов С.Ламбаа сайдтай уулзлаа

ОУОСХ-ны Боксын Техникийн хорооны дарга Эдуард Абдулманов Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний бэлтгэл ажил, ЗБХ-ны үйл ажиллагаатай танилцан тэмцээн болох Спортын шинэ Ордон, бэлтгэл хийх, жин үзэх, техникийн зөвлөлгөөн болох  заал танхим, тамирчидын байрлах зочид буудал зэргийг үзэж танилцан, заавар өгөхөөр манай оронд ирээд байгаа билээ.
Эдуард Абдулманов өчигдөр ЗБХ-ны гишүүн, БТСГазрын дарга Ч.Наранбаатартай уулзсан бол өнөөдөр ЗБХ-ны дарга, Эрүүл Мэндийн сайд С.Ламбаатай уулзаж санал бодлоо солилцлоо. ЗБХ-ны дарга С.Ламбаа тэмцээний бэлтгэл ажил, Мөн Боксын холбооны шүүгч нар болон тэмцээний үеэр ажиллах сайн дурын оюутнуудын төлөөлөлтэй уулзаж  тэмцээний тоглолтын хуваарь, нээлт хаалтын ажил, олон улсын арга хэмжээнүүдэд сайн дурын оюутнуудын ажиллах чиглэл, үүргийн талаар үнэтэй зөвлөмж өглөө. Тэмцээний техникийн асуудлыг Монголын талаас Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Афин, Бээжингийн олимпийн шүүгч С.Баясгалан, шүүлтийн асуудлыг Ц.Нандигжав нар хариуцан ажиллах юм. Тэмцээний бэлтгэл ажил, хүндэт төлөөлөгч болон баг тамирчидын орчуулагч хөтөч, зочид буудал, нисэх буудал, соёлын арга хэмжээнүүдэд 80 орчим сайн дурын оюутнууд ажиллах юм.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд СУИС, Хөгжим бүжгийн коллежийн шилдэг оюутнуудын Монголын үндэсний ба орчин үеийн онцлогыг харуулсан урлаг, соёлын тоглолтуудыг үзүүлэхээр бэлтгэж байна. Маргааш 10 цагт МҮОНРТ-ийн хэвлэлийн төвд тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаархи албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгнө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж