
“Киви” хамтлагийн “Яагаад” дууны шинэхэн клип мэндэллээ. “Бидний дурлал” нэртэй дөрөв дэх бие даасан шинэ цомогт нь багтсан “Яагаад” дууны үг, аяыг “Pro sounds” студийн залуу уран бүтээлч Ганг зохиосон бол, клипийг “Lemon” студийн чадварлаг уран бүтээлчид бүтээжээ. Энэхүү клип нь “Киви” хамтлагийн хоёр дахь хар цагаан өнгөөр хийгдсэн клип болжээ. Харин яг одоогоор тус хамтлагийнхан продюссер Б.Ангирмаагийн хамт БНХАУ-д аялан тоглолтоо хийхээр морджээ. Аялан тоглолтоос ирсэн даруйдаа “Бидний дурлал” шинэхэн цомог болон “Киви таван нас хүрлээ” хоёр дах DVD-нийхээ нээлтийг фенүүдийнхээ хамт өргөн тэмдэглэх юм байна. Тэдний шинэ уран бүтээлүүд ийнхүү ар араасаа төрөн гарах нь ээ.
Шинэ клипийн
эндээс үзээрэй.
А.Гал