Э.Оюунболд Монголын багийн тугчаар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд Монголын багийн тугчаар сонгогдлоо

Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулах гэж буй хүүхдийн анхдугаар олимп энэ сарын 14-26-ны өдрүүдэд Сингапурт болох билээ. Азийн “Арслан” хотноо удахгүй эхлэх хүүхдийн олимпод ОУОХ-нд бүртгэлтэй дэлхийн 204 орны 14-18 насны 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин манай улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, гимнастик, триатлон, усанд сэлэлт болон хөнгөн атлетик гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчин улсаа төлөөлөн оролцоно. Тэдгээр тамирчдыг өчигдөр Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, тэмцээндээ амжилттай оролцохыг ерөөсөн юм. Энэ үеэр тамирчдад олимпийн наадмын үеэр өмсөх бэлтгэлийн хувцсыг нь гардуулснаас гадна Монгол улсынхаа алтан соёмбот далбааг барьж алхах эрхэм хүндтэй үүргийг чөлөөт бөхийн тамирчин Э.Оюунболдод оноожээ. Дашрамд сануулахад, Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон өсвөрийн ДАШТ-д амжилттай оролцож, олимпийн эрхээ авсан тэрбээр -100 кг-ын жинд өрсөлдөнө.

Мөн уулзалтын үеэр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүүхдийн анхдугаар олимпийн наадмад амжилттай оролцож, түрүүлсэн тамирчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг Засгийн газраас амласныг дуулгасан юм.

“Сингапур-2010”-ыг зорих Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:

Багийн ахлагч: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн

Штабын нарийн бичгийн дарга: МҮОХ-ны гадаад харилцааны референт Б.Баяртуяа
Сурвалжлагч: Б.Өлзийтогтох /”Таван цагариг” сонин/

Шүүгч: Э.Мөнхбилэг /Ширээний теннис, ITTF/

Тамирчид:

Д.Ананд /Бокс, 57 кг/, дасгалжуулагч Н.Наранмандах
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/, дасгалжуулагч Д.Энхбаатар
Г.Эрдэнэболд /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ц.Алтантөгс
Д.Соёлсайхан /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ч.Энхтүвшин
Т.Энхжаргал /Триатлон/, дасгалжуулагч Н.Наранбат
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Э.Сүрэнням /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/, дасгалжуулагч Д.Мөнхбаяр
Э.Оюунболд /Чөлөөт бөх, -100 кг/, Б.Адьяахүү

Монголын тамирчдын өрсөлдөх хуваарь:

Наймдугаар сарын 15-нд:

Т.Энхжаргал /Триатлон/ – ганцаарчилсан

Наймдугаар сарын 16-нд:

Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/
Г.Эрдэнэболд /Спортын гимнастик/

Наймдугаар сарын 17-нд:

Д.Соёлсайхан /Спортын гимнастик/
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик, 400 метр/
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, өврөөр даллах 50метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, далайн гахай 50 метр/
Э.Оюунболд /Чөлөөт бөх, 100 кг/

Наймдугаар сарын 18-нд:

Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик, 100 метр/

Наймдугаар сарын 19-нд:

Т.Энхжаргал /Триатлон/ – баг
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, 100 метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, 100 метр/

Наймдугаар сарын 21-нд:

Д.Ананд /Бокс, 57 кг/
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж