Япончууд сансрын хогийг цуглуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Япончууд сансрын хогийг цуглуулна

Дэлхий орчмын хогонд дарагдсан тойрог зам. NASA-гийн зураг

Японы сансар судлалын JAXA агентлаг дэлхийн тойрог замын сансрын хог новшийг асар том металл торын тусламжтайгаар цуглуулахаар болжээ.
Өдгөө тус агентлаг Японы загасны агнуурын тор бэлгэдэг Nitto Seimo компанитай гэрээ байгуулжээ. Энэ компани нь сүүлийн зургаан жилийн дотор металл тор сүлжих технологи дээр ажиллаж байгаа ба компанийн инженерүүд мөнгөжүүлсэн төмөр утсаар тор сүлжиж байгаа ажээ. Торыг хуйлаад тусгай хиймэл дагуулаар тойрог замд гарган аппратад тавьсан тусгай төхөөрөмжаар дэлгэх бөгөөд тор хангалтай хогийг шүүсний дараа салгагдах гэнэ. Сансрын аппаратын хогийг цуглуулсан тор явцын дунд дэлхийн соронзон ороны нөлөөгөөр атмосферийн нягт давхрагад орон шатах ажээ. Одоо сансрын хог хиймэл дагуултай улс бүрийн хувьд чухал асуудал болоод байна. АНУ-ын стратегийн нэгдсэн командлал 19 мянга гаруй сансрын хогийн хэсгийг хянан ажиглаж байгаа. Тооцоолсноор одоо нэг см-аас том 600 мянга орчим биет дэлхий орчмын тойрог замд байгаа ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж