Гибсон хүүхэддээ гар хүрч байснаа зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Гибсон хүүхэддээ гар хүрч байснаа зөвшөөрөв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Matt Sayles

Гучин жилийн турш үл жишээч өрхийн тэргүүн гэгдэж байсан найруулагч, жүжигчин Мел Гибсон (Mel Gibson) найман сартай охин Люсиядаа гар хүрч, хамтран амьдрагч бүсгүйгээ “Орос янхан” хэмээн дууддаг байсан гэхэд итгэмээргүй.

Гибсоны хайр зарлаад байсан Оксана Григорьевагийн (Oksana Grigorieva) хийлгэсэн ээлжит дуу бичлэг «RadarOnline» сайтад тавигдсан байна. Тэр бичлэг нь Оксана юу ч олж долоохгүй гээд Мел  хамтран амьдрагчаа зодож байсныг гэрчилж байна. Жүжигчин, найруулагч цаашид ч тэднийг зодож байх болно гээд эмэгтэйгээс охиныг салгана хэмээн занал хийж байсан нь бичлэгт бичигджээ. Гибсон 28 жилийн үлгэр жишээ гэр бүлээсээ  салан хайраа өгсөн Орос бүсгүйдээ хэлж байсан хамгийн “хайртай үг” нь “Орос янхан” гэсэн хараал байв.

Гибсоны дуулиан Америкийн нийгэмд ихээхэн шуугиан тарьж байгаа бөгөөд Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) “Гибсоны хэрэг нь Мексикийн булангийн нефтийн асгалтаас ч бохир ба хүчиндэгч, завхай зайдан, гадуурхан үзэгч австрали эрийн зан араншинг дарахаас нефть цуглуулах нь хамаагүй амар” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж