
Энэ нь 2009 оны зургаадугаар сарынхаас 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 2008 оны 10 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж “Lehman Brothers” үзэж байна. Импорт өмнөх сараас 1.9 хувиар, оны эхнээс 31.7 хувь өсөж 72.4 тэрбум евро болсон бөгөөд энэ нь Баруун Германд статистикийн мэдээлэл цуглуулж эхэлсэн 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна. “Экспорт хүчтэй байгаагийн хамт импорт сайн байгаа нь эдийн засаг сайн байгааг харуулж байна” хэмээн Германы эдийн засгийн сайд Райнер Брюдерле ярьсан байна.
Германы эдийн засаг Европын хоёр дахь том эдийн засаг гэж тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор улам бүр тэлсээр байгаа юм. Энэ Баасан гаригт Герман хоёр дахь улирлынхаа ДНБ-ний хэмжээг зарлах бөгөөд ёстой “тасархай” мэдээлэл хийгдэх байх гэж Брюселлийн “ING”-ийн эдийн засагч Карстен Брзеский ярьж байна.
Т.Бадрах