NBА-гийн улирлын тоглолт анх удаа Лондонд

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

NBА-гийн улирлын тоглолт анх удаа Лондонд

Удтал яригдаж байсан NBА-гийн улирлын зарим нэг тоглолт Английн Лондон хотноо зочлох боллоо. Үндэсний сагсан бөмбөгийн холбоо анх удаа Европод хөшгөө нээх гэж буй энэ юм.  Комиссар Дэвид Стерн энэ талаар хэдхэн цагийн өмнө олон нийтэд танилцуулсан байна. Ирэх жилийн плейоффын өмнөхөн буюу гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Лондоны О2 аренад Дорнод конференцийн хоёр баг болох Нью Жерси Нетс болон Торонто Рапторс багууд тоглох томилолт аваад байна. Тус мэдэгдлийн дараа Стерн 2012 оны Лондонгийн олимпийн наадмын өмнөх томоохон сюрприз болж байгааг онцлоод тус хотын үзэгчид гурван онооны шидэлт, шилдэг слам данкуудыг амьдаар нь үзэж, жинхэнэ өрсөлдөөний гэрч болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. NBА-гийн бусад мэдээллийн талаар сонирхуулахад, улирлын өмнө уламжлал ёсоор зохион байгуулдаг Европоор хийх аялан тоглолтод оролцох багууд тодорсон байна. Тодруулбал, өнгөрсөн жилийн аварга Лос анжелис Лакерс болон Нью Йорк Никс болон Минесотта ТимбэрУолвис багууд Англи, Испани, Итали гэсэн улсуудаар тоглолтоо хийхээр болжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж