Декугийн мөрөөдөл биелэх ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Декугийн мөрөөдөл биелэх ойрхон байна

12 жилийн өмнө Бразил улсаас хөлбөмбөгийн гараагаа эхлүүлж байсан Деку Энэ хугацаанд Европын шилдэг клубууд болох Порту, Барселона, Челсид хүчин зүтгэж, бүхий л нэр хүндтэй цомуудыг гартаа бариад үзчихсэн ховорхон нэгэн билээ. Хамгийн сүүлд Английн Премьер лигийн цом болон холбооны цомыг хүртээд байсан тэрээр гуравхан өдрийн өмнө Рео ДеЖинерог зорьж, Флуминенс клубтэй хоёр жилийн гэрээг байгууллаа. Тэрээр хэлэхдээ, "Бразилд эргэн ирж тоглоно гэдэг бол надад маш том үүрэг хариуцлага итгэл өгч байна гэж би ойлгож байна. Зарим нэг хүмүүс, миний найз нар намайг заавал ийшээ ирэх хэрэг байгаа юм уу гэж асууж л байсан. Гэхдээ миний дотор юу бодогпож байгааг тэр хүмүүс мэдэхгүй байгаа шүү дээ. Би энд ирэхийг хүссэн учираас л энд байгаа юм. Европод мартагдхааргүй сайхан дурсамжтай олон жилүүдийг өнгөрүүлсэндээ би маш их баяртай явдаг" гэжээ

32 настай Португал хөлбөмбөгчин 2004 онд Порту клубед байхдаа Аваргуудын лийгийн цомыг хүртээд 2 жилийн дараа Барселонад европын хамгийн том тэмцээний цомыг хоёр дахь удаагаа хүртсэн билээ. Тэрээр Челси клубээс Бразил хамгаалагч Белетти-ийн хамтаар Флуминенс клубед ирээд байгаа бөгөөд тус баг одооноор Бразилийн Сери А лигт 13 тоглолтын дараах байдлаар 29 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа юм.

Score studio.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж