Диего Форлан ”Интер Милан”-д тал засав

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Диего Форлан ”Интер Милан”-д тал засав

Ургувайн шигшээ болон Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Атлетико Мадрид багийн тоглогч Диего Форлан өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга Интер милан клубт тоглох хүсэлтэй явдгаа илэрхийлжээ. Гэхдээ энэ талаар ямар нэгэн яриа болоогүй гэдийг тэрээр баталсан юм.Зүгээр л тоглогчийн хувиар энэ багт хүчин зүтгэх нь мөрөөдөл гэдгийг тэрээр сэтгүүлчдээс нуугаагүй юм.Рай Спорт сувагт өгсөн ярилцлагдаа “Интер бол агуу баг, нэг улирал 3-н цом хүртэнэ гэдэг тийм ч амар биш, Хэрэв Маасимо Морати намайг багтаа тоглуулахыг хүсэж байгаа бол би өндөр төвшний тоглолт гаргаж чадна” гэжээ.Атлетико Мадрид, Интер милан багууд 8-р сарын 27 өдөр Европын хөлбөмбөгийн холбооны сүпер цомын төлөө өрсөлдөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж