Мексикийн шигшээ Испанитай хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Мексикийн шигшээ Испанитай хүч үзнэ

Хөлбөмбагийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багт шүүгчийн буруугаас болж хожигдсон Мексикийн шигшээ багийнхан Дэлхийн аваргын дараах эхний тоглолтоо Ялагдашгүй армада буюу Испанийн шигшээ багтай хийх гэж байна. Тус тоглолт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн хоёр шигшээ тоглолтыг хүлээн авч байсан агуу “Ацтек” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд Мексик улс Испанийн колончлолоос салсны 200 жилийн ойд зориулагдах юм байна. Дэлхийн аваргуудын хувьд ч гэсэн Нидерландын шигшээг 1:0 харьцаатай хожсоноос хойш тоглолт хийгээгүй байгаа юм.”Тэд өөрсдийн хамгийн шилдэг тоглолтоо авчирна гэдэгт итгэлтэй байна. Харин бид дэлхийн аваргуудыг буулган авахыг оролдох болно” гэж Мексикийн шигшээ болон Селтик клубын тоглогч Эфрэйн Хуарез хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгдсэн байна.Тоглолт наймдугаар сарын 11-нд буюу маргааш болох бөгөөд одоогоор Мексикийн шигшээ баг ерөнхий дасгалжуулагчгүй байгаа юм. Нөхөрсөг тоглолтын дараагаар Мексикийн хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийг сонгох ба одоогоор Энрике Мэца түр хугацаагаар дасгалжуулагчийн алба хашиж байгаа билээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж