Федерер Торонтод өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Федерер Торонтод өрсөлдөнө

Хамгийн сүүлд Уимбледонд амжилтгүй оролцсоноос хойш хөлийн булчингийн гэмтэлтэйгээ тэмцсээр өнөөг хүрлээ. Энэ хооронд Швейцарийн тэннисчин дэлхийн №1-ээс чансаа бууж, шинэ дасгалжуулагчтай болсон. Харин одоо түүний гэмтэл эдгэжээ. Рожер Федэрэр энэ лхагва гаригт Канадын Торонто хотноо эхлэх Рожэрс Кап тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. “Дэлхийн чансааны №3 байгаагүй удаан хугацааг би өнгөрүүлжээ. Одоо би буцаад №1 болохын төлөө тэмцэнэ. Өрсөлдөгчид сайн байх тусам би улам сайжирдаг” гэж уржигдар 29 нас хүрсэн тэннисчин ярьжээ. Рожер Федэрэр мэргэжлийн тэннист 62 удаа тэмцээний цом өргөсөн гайхам амжилттай ч энэ жил ердөө ганц тэмцээнд түрүүлээд байгаа. Тэрээр энэ оны эхэнд болсон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж 16 дахь их дуулгаа авсан юм. Дараа нь Дубайд болсон тэмцээнд гэмтэж, зургадугаар сар хүртэл дахин тэннис тоглоогүй билээ. Зургаан сард харин Уймбелдонд дахин гэмтэж хоёр сарын турш гэмтлээ эмчлүүлсэн. Одоо эргээд шилдэг нь болохын төлөө тулаанаа эхлүүлэх гэж байна. Торонто-д түүний эхний өрсөлдөгч нь Аргентиний Хуан Игнасио Чела байх юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж