“Самрын үр” киноны нээлтэд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Самрын үр” киноны нээлтэд урьж байна

Кино зохиолч : Ямамото Осамү
Найруулагч: Накахаши Макито

Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний гэр булд тулгардаг бэрхшээлүүдийг хүмүүсийн өдөр тутмын харилцаагаар дамжуулан харуулснаараа үзэгчдийн таашаалийг хүртсэн бүтээл юм. “Уг сэдэв нь аливаа улсын хил соёлоос үл хамааран хаана ч адил байдаг асуудал юм”, “Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн бодит байдлыг харуулсан материал болгож ашигламаар хүсэлтэй байна” гэх зэрэг дуу хоолой болон хүсэлтүүдийн дагуу япон дотроо төдийгүй гадаад улс орнуудад ч дэлгэрүүлэх үйл ажиллагааг 1999 оны хавар эхлүүлсэн байна. 1999 оны 7-р сарын сүүлээр Австрали улсын Брисбэн хотноо англи хэл дээр гаргаж шуугиан дэгдээсэн ба түүний дараа 2000 оны 5 дугаар сарын 14-нд Хонгконгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн төвийн хүсэлтийн дагуу тус улсад гаргасан байна.

Харин мөд удалгуй монголд энэхүү киног оюутан бид нар гаргах гэж байна!
Бид нар япон улсад суралцaгч оюутнууд “Афтер5”(А5) гэсэн нэрийг багтаа өгч, “Самрын үр” хэмээх энэхүү хүүхэлдэйн киног орчуулан монголд гаргах ажлыг эхлүүлсэн юм. 

Хөгжлийн бэрхшээлийн тухай зохистой ойлголт, мэдлэг байдаггүй явдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ахуй амьдралыг хүнд хэцүү болгодог. Тэгвэл энэхүү кино нь үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулж, харуулж өгдгөөрөө агуу бүтээл юм.

Энэхүү кинонд тулгуурлан бид цаашид олон асуудлыг тунгаан үзэж, тэдгээрийг сайжруулж, шийдвэрлэх хүчээ болгон явахыг зорьж байгаа бөгөөд монголд уг киног гаргах бүрдээ холбогдох мэдээллийг өгч, үзэгчдийн ухамсрыг дээшлүүлэх тал дээр хичээх зорилготой байна.

Уг киног бүтээсэн Накахаши гуай бидэнд киноны эх болон монгол хэл рүү хөрвүүлэх зөвшөөрлийг төлбөргүйгээр өгсөн бөгөөд энэ удаа тэрээр Монголд болох киноны нээлтэнд оролцохоор Монголд ирэх гэж байна. Мөн түүнчлэн А5 прожектод маань олон улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч Мүраками Тэцүяа гуай хамтарч ажилладаг билээ. Гэсэн хэдий ч, бид сайн дурын үндсэн дээр байгуулагдсан баг учраас тусламж дэмжлэг үргэлж хэрэг болж байдаг бөгөөд энэхүү үйл ажиллагааг дэмжих, туслах хүсэлтэй хүмүүст баг маань байнга нээлттэй байх болно. Та бүхнийг киноны нээлтэнд өргөнөөр урьж байна!

Өдөр, цаг : 8 сарын 14 өдөр, 14 цагаас
Газар : Шинэ Монгол бүрэн дунд сургууль, 1д авхар “КИНРАН” номын сан
Үнэ : 2000₮ (оюутан сурагчид 50% хямдралтай, утсаар захиалахад 1600₮)
Холбогдохыг хүсвэл доорхи утсаар холбогдоно уу.

А5 прожектын зохион байгуулах хороо
Хариуцагч: Г. Суурь, Ариунцэнгэл
Холбогдох утас: 99259515, 98559727

“Самрын үр” хүүхэлдэйн кино МОНГОЛД!!!
Киноны танилцуулга

“Самрын үр”

1997 онд анх Ямамото Осамүгийн зохиол дэлгэцийн бүтээл болж, япон даяар 3300 удаа гарж 1 200 000 хүн үзсэн бөгөөд хүнд, давхар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн асуудалд хандсан ойлголт болон дэмжлэгийн тойргийг тэлсэн байна.

Байгаагаараа байхын үнэ цэнэ
Tакасакигийн залуу гэр бүлд анхны үр н болж мэндэлсэн Kэйкo охин, төрөлхийн сонсголгүйгээс гадна сэтгэцийн согогтой хүүхэд байснаар киноны үйл явдал эхэлнэ. Түүнээс үүдэн гэр бүлд үүсэх элдэв асуудлын дунд адилхан тусгай сургуульд явах ижил төрлийн өвчтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийхэн, багш сурган хүмүүжүүлэгчдийн харилцан дэмжлэгтэйгээр өсч торинох кэйкө охины дүр зураг н эцэг эх хүүхдийн холбоог  бат бэх болгоно.

“Самрын үр” нь бүхий л насныхны шимтэн унших дуртай комик сэтгүүл болох “биг комик”-т цуврал болон хэвлэгдсэнээр хүмүүсийн анхаарлыг татаж эхэлжээ.

Зохиолыг бичсэн Ямамото Осамү нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургуулийн бэйсбөлл сэкцийн хүүхдүүдийн тухай өгүүлэх “Cэтгэлд хоногшсон коошиэн” олон ангит киногоороо дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүүхдэд тулгарах асуудлуудыг хөндөж үзүүлж байсан бол “Самрын үр” киногоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөх хамтын хөдөлмөр эрхлэх газрын тухай бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.

Сонсголын бэрхшээлтэйн дээр сэтгэцийн  согогтой  хүүхдүүдээ асран хүмүүжүүлэх хүнд ачааг нуруундаа үүрч яваа эцэг эх, гэр бүлийнхэн, түүнийг тусалж дэмжих эргэн тойрны хүмүүсийн мятрашгүй дур зураг, хүн чанар, хамтын хүчээр аливааг даван туулах сэтгэлийн тэнхээ зэрэг н  өнөөгийн нийгэм дэх бидний амидрал, боловсрол, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил зэргээ эргэн харах, нийгмийн халамжийн асуудлуудыг харуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж