Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Бүрэн эрхээ сунгав

Дээд  Рад өөртөө болон ерөнхийлөгчид бүрэн эрхийг хугацааг сунгажээ. Украины парламент ба ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөөс таван жил болсон байна.

Хуулийн төслийн төлөө 350 депутатын 310 нь санал өгчээ. Хууль батлагдахад 300 санал хэрэгтэй байсан ба сөрөг хүчний Тимошенкогийн эвслийн долоон хүн төсөлд санал өгөөд намасаа хөөгдсөн гэнэ.  Шинэ төслөөр орон нутгийн эрх барих байгууллагууд бас таван жилийн бүрэн эрхийг авч байна. Хуулийн дагуу Украины парламентын ээлжит сонгууль 2012 оны аравдугаар сард, ерөнхийлөгчийн сонгууль 2015 оны гуравдугаар сард явагдах ажээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж